Налайхын уурхайд гурван хүн амиа алджээ

2015 оны 11 сарын 10

Налайхын уурхайд өнгөрөгч шөнө гурван хүн амиа алдсан байна. Тухайлбал, Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах үйл ажиллагааг нь зогсоосон уурхайн цооногт 38-56 насны гурван иргэн нүүрс олборлож байжээ. Албаныхны мэдээлснээр тэд Налайх дүүргийн долдугаар хороонд оршин суудаг 38, 56 насны хоёр эрэгтэй, 41 настай эмэгтэй байжээ. Тэд уурхайн цооногт 9-10-нд шилжих шөнө нүүрс олборлож байгаад хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан байна. Одоогоор хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна