Бие даагч гишүүдийг дэмжих тунхаг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Бие даагч гишүүдийг дэмжих тунхаг гаргажээ

Бие дааж нэр дэвшигчдийг дэмжих үйлсийг өрнүүлэх хөдөлгөөнийг санаачлагчид болох О.Оюунболд, О.Лхагвадорж, Д.Лхагвадорж, Д.Батчулуун, Х.Ванчигсэрж нар “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд “Төр улсаа засахын төлөө түмэн олноо дээдлэн зарлах” тунхаг гаргасан тухайгаа мэдэгдлээ. Энэхүү тунхагийн гол санаа нь улс төрийн намыг бус, бие даагч нарыг дэмжихэд оршиж байгаа юм байна.

Тунхаг бичгийн “Төрөө засах гарц” гэсэн хэсэгт Төрд бугласан эмгэгийг эмчлэх, нийгмийн булингарыг тунгаан цэвэршүүлэх, өнөөгийн ганц боломжит гарц нь бие даагчдыг Төрийн эрх барих төлөөллийн байгууллагуудад дэвшүүлэн гаргаж ирэх явдал юм гэжээ.   

Түүнчлэн Бие дааж нэр дэвшигчдийг дэмжих үйлсийг өрнүүлэх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Д.Лхагвадорж хэлэхдээ “Бие даагчид эх орноо хамгаалах ганц гарц нь юм. Учир нь нам бол ард түмний эв нэгдлийг хагалан бутаргадаг, намаар дамжиж гадныхан улс орныг удирдаж байна, нам бол гэмт хэрэгтэн сургах дамжлага болсон, төрийн дээр намын эрх мэдэл байна, эдийн засгийн хямрал намын санхүүжилттэй холбоотой” гэсэн таван гаргалгааг гаргасан тухайгаа мэдэгдлээ.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж