Медведев онгоцны ослын талаар тайлбар хийв

2015 оны 11 сарын 10

Дмитрий Медведев

Фото: Александр Астафьев / РИА Новости

 

Оросын А321 онгоц Египетэд сүйрсэний шалтгаан террорын үйл ажиллагаатай холбоотой гэж «Российская газета» сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өгүүлжээ.

 

“Террор хийгдсэн байж магадгүй гэх мөрдөн байцаалтын нэг хувилбар юм. Антитеррорын хорооны бэлтгэсэн материалд үндэслэн нислэгийг зогсоох ерөнхийлөгчийн зарлиг гарсан байгаа” гэж ерөнхий сайд хэлжээ.

 

Одоо Египетэд 80 мянга орчим оросууд амарч байгаа ба тэднийг нэг талын тусгай нислэгээр зөөх юм. Аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигчдын ачааг тусгайлан зөөж байгаа ажээ.

 

Олон улс орнууд Оросын онгоцыг дэлбэлсэн гэж үзэж, тийшээ нислэгээ зогсоосон байна. Арваннэгдүгээр сарын 8-нд The Sunday Times сонин онгоцонд бөмбөг тавих ажиллагааг зохион байгуулсан хүний нэрийг нэрлэсэн юм. Синайн хойгийн “Исламын улсын муж” гэх «Вилаят Синай» террорист байгууллагын лидер Абу Усама аль-Масри  уг аллагыг хийлгэжээ. Сонинд бичсэнээр тэсрэх бөмбөгийг буудалд ажиллаж байсан тус байгууллагын гишүүн онгоцонд тавьсан юм байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна