Г.Ганчимэгийг АТГ-аас шалгаж эхэллээ

2015 оны 11 сарын 10

Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461-р ангид хорихоор болсон. Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлсэн. Гэтэл өчигдөр орой 18.00 цагийн үед ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас байцаалт авч эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Г.Ганчимэгийг цагдан хорилгүйгээр, гадуур шалгаж буй юм байна.

Өнгөрсөн удаад Г.Ганчимэгийг холбогдох хууль журам зөрчиж, Tөрийн нарийн бичгийн даргаар томилсон байна гэсэн албан тоотыг АТГ-аас Г.Шийлэгдамба сайд асанд ирүүлж байжээ. Г.Шийлэгдамбыг байцаах 14 хоногийн хугацаанд УПЕГ-аас яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах юм байна. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгана гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй аж.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна