“Уран зохиолын хот” цолыг Дублин авлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

“Уран зохиолын хот” цолыг Дублин авлаа

Хотын номын сан ба Дублины архив. archiseek.com сайтын гэрэл зураг

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) Дублин хотод “Утга зохиолын хот” цол олгож буйг тус байгууллагын ерөнхий захирал Ирина Бокова мэдэгджээ.

Ирландын нийслэл энэ цолыг авч байгаа дөрөв дэх хот болж байна. Өмнө нь энэ хүндтэй цолоор Эдинбург (2004 он), Мельбурн  ба Айова-Сити (хоюулаа 2008 онд) тус тус шагнагдаж байжээ. Ирландийн Аялал жуучлал, соёл ба спортын сайд Мэри Ханафин, Дублин хот "уран зохиолын баялаг уламжлалтайгаас гадна, эрчимтэй хөгжиж байгаа орчин үеийн уран зохиол ба асар олон тооны наадам, түүхэн дурсгалтай” учир шагналыг зүй ёсоор авлаа гэжээ.

ЮНЕСКО байгууллагын үнэлгээгээр хотын хэвлэлийн газруудын тоо ба чанар, номын сангууд, номын дэлгүүрүүд, сургууль, утга зохиолын наадам явуулах туршлага болон бусад арга хэмжээний хувь зэргээр “Утга зохиолын хот” цолыг олгодог байна.      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж