Хиймэл хүүхэнтэй гэрлэв

2015 оны 11 сарын 10

Фото: dailymail.co.uk

Хорт хавдраар өвчилж амьдрах найдлагагүй болсон хятад залуу, жинхэнэ бодит эмэгтэйг бэлэвсэн болгон үлдээхгүйн тулд секс-хиймэл эмэгтэйтэй гэрлэжээ хэмээн The Daily Telegraph сонин бичжээ.

Нэрийг нь хэлээгүй 28 настай эрэгтэй хайртай бүсгүйтэйгээ гэрлэж, том хурим хийнэ гэж мөрөөдөж байжээ. Гэтэл эдгэшгүй өвчтэй болсны улмаас амьд эмэгтэйтэй гэрлэх аргагүй болсон байна.

Залуу эрэгтэй хуримынхаа зураг авалтыг хийлгэн сүлжээгээр тараасны дараа олон иргэд шүүмжлэлтэй ханджээ. Харин гэрэл зургийг авсан зурагчин нь түүнийг өмөөрч “энэ бол хүний эрхийн асуудал” гэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна