Ургамлын тосоор нүүрээ гүн цэвэрлэх арга

2015 оны 11 сарын 10

Охид бүсгүйчүүдийн гарын дор  байдаг хүнсний бүтээгдэхүүнүүдээр гэрийн нөхцөлд хэрхэн нүүрээ гүн цэвэрлэх  аргыг хүргэж байна. Энэ ургамлын тосоор нүүрээ цэвэрлэх нь  хамгийн үр дүнтэй бас амархан арга.  2 цайны халбага наран цэцгийн тос авч, усны ууран дээр халаана. Гэхдээ буцалгаж болохгүй. Дараа нь хөвөнд тосноосоо нэвт шингээж хөвөнгөөр нүүрээ арчина. Ингэхдээ уруул болон зовхио ч мөн арчих нь зөв.  3 минутын дараа тосоо цайнд норгосон эсвэл хуурай арьсанд зориулсан лосьонтой хөвөнгөөр арчиж авна.

Ж. Марал

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна