Электроникийн улсын oлимпиадын аваргууд тодорлоо

2015 оны 11 сарын 10

Электроникийн улсын XVII олимпиадыг 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд МУИС дээр амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиад нь электроникийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, оюутнуудын сурах эрмэлзлэлийг дээшлүүлэх, электроникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах, электроникийн мэргэжлийг сурталчлах зорилготой билээ.

Энэ жилийн олимпиадын дадлагын даалгаварт PLC буюу үйлдвэрлэлийн контроллёрыг програмчлах даалгавар оруулснаараа онцлог байлаа. Ингэснээр үйлдвэрийн бүтээмжийг дээшлүүлэх, автоматжуулатын түвшинг дээшлүүлэх инженерүүдийг бэлтгэх тогтолцоог их дээд сургуулиудад нэгдсэн байдлаар хэвшүүлэхэд чухал алхамж болох юм.

            Олимпиадад нийт 7 сургуулийн 10 баг оролцсон: 

Багийн дүн:

  • Тэргүүн байр: ШУТИС- МХТС сургуулийн 1-р баг
  • Дэд байр: ШУТИС- МХТС сургуулийн 2-р баг
  • Гуравдугаар байр: ШУТИС-ийн ЭХИС-ийн баг тус тус эзэлсэн бол

Хувийн дүн:

  • Тэргүүн байр: ШУТИС-МХТС-ийн оюутан А.Баттулга
  • Дэд байр: МУИС-ХШУИС-ийн оюутан А.Сүнбилэг
  • Гуравдугаар байр: МУИС-ХШУИС-ийн оюутан Г.Төмөр-Очир нар тус тус эзэллээ.

Олимпиадын хүрээнд оюутны эрдэм шинжилгээний хурал болж нэгдүгээр байранд МУИС-ШУС-ийн оюутан З.Гарьд, Э.Өсөхбаяр, М.Ананд нар “Геофизикийн судалгаанд хэрэглэгдэх универсал судалгааны төхөөрөмжийн дизайн” сэдэвт илтгэлээр, Хоёрдугаар байранд  ШУТИС-МХТС-ийн оюутан Б.Цэрэн-Очир Д.Дамдинсүрэн нар “Ухаалаг эмийн сав” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.

Электроникийн улсын XVII олимпиадын ивээн тэтгэчдээр дэмжин оролцсон “КЕВИКО” ХХК, “IT ZONE” ХХК, “PROMON” компаний хамт олондоо талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

Untitled-2

МУИС-ХШУИС

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://news.num.edu.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна