Европын эдийн засагт цагаачид хэрхэн нөлөөлөх вэ?

2015 оны 11 сарын 11

 

The Economist сэтгүүл Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа болон Хөгжлийн Байгууллагын (Organisation for Economic Co-operation and Development) гаргасан дэлхийн өндөр хөгжилтэй 27 орны эдийн засагт дүрвэгсэд ямар хувь нэмэр оруулж буйг тооцоолсон “Олон Улсын Дүрвэгсдийн Тайлан”-г судалж үзжээ. Судалгаанаас харахад дүрвэгсдийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр тухайн улс орнуудын үндсэн иргэдтэй харьцуулахад бага байжээ. Үүний шалтгаан нь дүрвэгсэд албан ёсны иргэдтэй харьцуулахад бага хэмжээний татвар төлж буйтай холбоотой аж. Харин тэдний бага хэмжээний татвар төлөх болсон шалтгаан нь ажил эрхлэлтийн түвшин дүрвэгсдийн дунд, ялангуяа эмэгтэйчүүдийн дунд доогуур байгаатай холбоотой юм байна.

 

 

Хэрэв дүрвэгсдээс орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлье гэвэл, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй аж.

 

Эдийн засагч, блоггер болох Марк Шиеритзийн үзэж буйгаар “Германы Засгийн Газрын зүгээс дүрвэгсдэд зарцуулж буй энэ их хэмжээний зардлаас үл хамааран, 2015 оны төгсгөл гэхэд Герман Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) 0,3%-0,6% өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа байна.Үүнийг Марк тайлбарлахдаа: “Дүрвэгсдэд зарцуулж буй зардал ямар нэгэн хар нүх рүү унаад алга болчихно гэж байхгүй. Үнэндээ эдгээр зардлууд нь Германы дотоодын зах зээлийн эрэлтийг улам ч идэвхжүүлж өгч байгааг тэмдэглэжээ. Герман Улсын эдийн засагт дүрвэгсдийн зүгээс оруулах үр дүн хэр зэрэг ашигтай байх нь тэдгээрийн хөдөлмөрийн зах зээл рүү нэвтрэн орох чадвараас хамаарна” гэжээ.

 

 

Германы бас нэгэн эдийн засагч болох Holger Schmieding-ийн үзэж буйгаар, Герман болон бусад хэд хэдэн улсуудын дүрвэгсдэд зарцуулж буй төсвийн зарцуулалтын нийт хэмжээ 2015 оны ДНБ-ий ойролцоогоор  0,3%-0,4%тай тэнцэж байна.

 

 

ДҮРВЭГСДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

 

Эдийн засагчдын дунд нэгэн болгоомжлол байгаа нь ажлын туршлага болон боловсролын түвшнээр  хангалтгүй дүрвэгчид Европын хар ажилчид болон нэмэлт урамшуулал бухий өндөр цалинтай хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлээс шахан гаргаж магадгүй гэсэн магадлал бий аж. Учир нь тэд амь зуухын тулд стандарт хэмжээнээс доогуур цалинг голно гэсэн сонголт бараг байхгүй. Түүнчлэн судалгаагаар дүрвэгчдийн дийлэнх нь үйлчилгээний салбарт болон хүүхэд хөгшдийг асрах ажлыг илүүтэй хийдэг нь харагджээ. Хөдөлмөрийн зах зээл дэх нийлүүлэлт ийнхүү өссөн нь Европын эмэгтэйчүүдийн карьерыг зогсонги байдалд оруулаад зогсохгүй гэртээ орлогогүй суух нөхцөл үүсгэж болох юм гэжээ.

 

 

Германы бас нэгэн эдийн засагч болох Hans Werner Sinn “Die Zeit” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдахдаа дээрхи боловсролын түвшин доогуур дурвэгчид Европ дахь ижил түвшний мэргэжил боловсролтой хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлийн дарамтанд оруулах магадлалтай гэжээ. Энэ хямралийн үед хэн хожих вэ? гэвэл мэдлэг боловсролын хувьд тэднээс тэс ондоо түвшний, үнийн уналтыг өөртөө ашигтайгаар хувиргаж чаддаг ажил олгогчид байх болно гэжээ.

 

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГЭМ ХАМГААЛЛЫН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсийн мэдээлэл дээр үндэслэгдсэн нэр бүхий хэд хэдэн судлаачид Европ руу чиглэсэн дурвэгчдээс шалтгаалж, эмнэлгийн яаралтай тусламж болон ямарваа нэгэн эмчилгээ үйлчилгээний дараалалд ямар нэгэн хүлээлт үүсэж хүндрэл учрахгүй гэж гарчээ. Яг үнэндээ их хэмжээний дурвэгчид нэг хүний эмнэлэгт үзүүлэх цагийг богиносгосон сайн тал байгаа гэнэ.

 

 

БУСАД УЛС ОРНУУДЫН ДҮРВЭГЧДИЙН ТАЛ ДЭЭРХИ ТУРШЛАГА

 

Зөвхөн Ливан Улсад л гэхэд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дүрвэгчдийн Дээд Хороонд бүртгэлтэй 1.1 сая дүрвэгчид байна. Дэлхийн Банкний эдийн засагч Massimiliano Cali дурдахдаа Ливан, Турк, Йордан зэрэг улсуудийн эдийн засаг дурвэгчдийн цувааний дараа өсөлт үзүүлж эхэлсэн байна. Энэ жилд л гэхэд Ливан улсын ДНБ өмнөх оноос 2.5%-иар өсчээ. Ливан улсад хийгдсэн дэлхийн банкны судалгаагаар тус улсын эдийн засгийн өсөлт, бараа бүтээгдэхүүний эрэлт, хөдөлмөрийн хөлс, банкны хадгаламж, мөнгөн гуйвуулга болон олон улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ нэмэгджээ.

 

                                                                                                                                                                Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна