Анх удаа 3 жилийн хугацаа олгож байна

2015 оны 11 сарын 11

Монголд анх удаа төлбөр төлөлтийн 3 жилийн хугацааг санал болгож буй Deluxe Marshall Village хотхоны ашиглалтанд орж, бэлэн болсон, үнэ цэнэ нь улам өсөх тансаг зэрэглэлийн “Luxury King Tower apartment” –ын байршлыг та бүхэндээ танилцуулж байна.  

Та манай хотхоныг сонгосноор хотын төвөөс 3 км зайд, хамгийн цэнгэг агаарт эрүүл, аюулгүй амьдрах бөгөөд эрхэм таны гэр бүлдээ зориулж буй хамгийн ухаалаг сонголт байх болно.

“Luxury King Tower apartment”-аас урд болон баруун зүгрүү 500-800м зайд Хатан туул гол, Богдхан уул, төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам, Зайсан толгойруу байгалийн сайхныг мэдрэн гэр бүлийн хамт явган аялал хийх,

хойд болон зүүн зүгрүү 3-5мин яваад Хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 5км зайд замын түгжрэлгүй хүрч очих Skyresort цанын баазад чөлөөт цагаа идэвхитэй өнгөрүүлэх гээд 4 зүг  8 зовхистын бүхий л орчин, байгалийн сайхныг тольдон, мэдрэх боломжтой юм.

Мөн хүүхдийн тань боловсролд зориулж хотхон дотор байрлах Монтессор сургалттай цэцэрлэг, 2016 оны 4-р улиралд ашиглалтанд орох олон улсын сургалттай цэцэрлэг, бага сургуулиас гадна боловсролын түвшинг олон улсад тодорхойлж чаддаг American School, International school of Ulaanbaatar, Орчлон сургуулиуд манай хотхонтой зэргэлдээ байрладаг учир эрхэм танд өөрийн үнэт цагийг хэмнэх, үр хүүхдийнхээ боловсролд санаа амар байх давуу талуудыг олгож байгаа юм.

Их хотын доторхи амар амгалан, цэвэр цэнгэг агаарын хослол болсон Deluxe Marshall Village хотхонд байрлах Наран супермаркет, 1,5км зайд байрлах Good price, Zaisan square plaza, 200 алхамын зайд байрлах Оргил худалдааны төв, Номин супермаркет зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр замын түгжрэлд орохгүйгээр тав тухтай үйлчлүүлэх боломжтой.

Мөн та хотхоноос 2 км зайд орших Белла виста, Орчлонгийн спорт комплексуудаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд бид та бүхний тав тухад нийцүүлэн 2016 оны 1-р улиралд дэлхийн стандартад нийцсэн 5 замтай бассейн бүхий спорт комплексыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Та бүхнийг Франц архитекторын зураг төслөөр, 5 одтой зочид буудлын төлөвлөлтөөр баригдсан “Luxury King Tower apartment” –аас сонголтоо хийхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг : 70119919, 88113067, 99997063

www.marshallvillage.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна