Египет сүмочийн хөгжилтэй агшнууд

2015 оны 11 сарын 11

­

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлийн тэмцээн Фүкока хотын спорт цогцолборт болж байна. 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башё эхлээд гурван өдрийг өнгөрөхөд Египетийн бөх Оосүнаараши олны анхааралд орж ирсэн. Тэрбээр башёгийн хоёр дахь өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг даваад байсан юм. Харин өчигдөр их аварга Хакүхо М.Даваажаргалыг дийлсэнгүй. Гэхдээ башёг амжилттай эхлүүлж, томчуудтай эхний өдрүүдэд оноолт таарсан тэрээр өнөөдөр ёкозүна Какүрюү М.Анандтай барилдана.

Энэ жил 23 настай Оосүнаараши хөгжилтэй төрхөөрөө алдартай бөгөөд энд тэнд очихдоо селфи хийхээч мартдаггүй нэгэн. Ингээд түүний сонирхолтой фото агшнаас хүргэж байна.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна