Өнөөдөр хаана, юу болох вэ?

2015 оны 11 сарын 11

09:00 цагт Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас "Хил дээр хүний халдварт өвчний сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээ" сэдэвт дасгал сургуулилт зохион байгуулна. Мөн цацрагтай холбоотой онцгой байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар сургуулилт хийгдэнэ. 

09:00 цагт МТҮП-ын 211 тоот танхимд Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д “Дэлхийд танигдъя” уриатайгаар зохион байгуулж байна. Чуулганд урилгаар УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан МТШХХГ-ын дарга Ц.Жадамба, МТҮП-ын захирал Б.Мягмарнаран, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Тамир, АНУ-ын Concordia Ventures компанийн захирал Rick Rassmussen болон бусад зочид төлөөлөгчид оролцоно.

09:00 цагт Ramada зочид буудлын Ctystal хурлын танхимд Хүүхдийн тусламжийн утас 108-ын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг тодорхойлох уулзалт, зөвлөгөөнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, “Хүүхдийн тусламжийн утас 108”, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллага, Мобиком корпраци, Японы Хүүхдийг ивээх сан, НҮБ-ын Хүүхдийн сан гэсэн байгууллагууд оролцоно. Тус Хэлэлцүүлгээр “Хүүхдийн тусламжийн утас 108”-ын өнөөгийн байдал болон 2017 он хүртэлх зорилт, чиглэлийг тодорхойлон хэлэлцүүлж, санал авах юм.

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд "Үйлдвэрийн бус аргаар боловсруулж байгаа болон хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн", "ЕБС-ийн 60 сургуульд хийсэн "Үдийн цай" хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг шалгасан талаар мэдээлэл хийнэ. 

10:00 цагт Монголбанкны 5 давхарт 10-р сарын Орон сууцны үнийн индексийг зарлана.

10.00 цагт Замын цагдаагийн газарт зам тээврийн ослоор хохирогсдын дэлхий нийтийн өдрийг тэмдэглэх тухай хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана.

11:00 цагт АТГ-т Хөгжлийн банкыг өгнө.

11:00 цагт Засгийн газрын 4 дүгээр байр 207 тоотод Санхүүгийн зохицуулах хороо “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” өөрийгөө зохицуулах байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулна. 

11:00 цагт Төрийн ордонд Франц улсын баталгаажуулалтын байгууллага AFNOR-оос Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газарт Чанарын удирдлагын ISO 9001 гэрчилгээг гардуулсан талаар хэвлэлийн бага хурал болно. СХЗГ нь олон улсын ISO 9001 гэрчилгээг авсан анхны төрийн захиргааны байгууллага болж байгаа юм.

11:00 цагт Шинжлэх ухааны академийн хурлын зааланд (3 давхар) Монгол Улсын хүний гавьяат эмч, академич, доктор, профессор, орчуулагч М.Шагдарсүрэнгийн монгол хэл рүү орчуулсан Казахын Аугаа их зохиолч Абай Кунанбаевын номын нээлт болно. 

11:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд дэмжигчидийн холбооноос улс төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийнэ.

12.00 цагт мэргэжил үйлдвэрлэлийн 10 гаруй салбарын ҮЭ-ийн холбоод нэгдэн 2016 оны төсвийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн хуралд Авто зам, багш, эмч, тээвэр холбоо, эрчим хүч, барилга зэрэг ҮЭ-ийн холбоодын дарга нар оролцоно. Хэрэв Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол Хөдөлмөрийн хамтын маргаан хүндэрч ажил хаялтад хүрч болзошгүй байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна