Г.Ганчимэгийг АТГ-аас цагдан хорьжээ

2015 оны 11 сарын 11

Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн сэжигтнээр татаж, 14 хоног 461-р ангид хорихоор болсон. Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн тухай МАХН-аас мэдээлсэн. Гэтэл өчигдөр орой 18.30 цагийн орчимд ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг хахуулийн хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-аас баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр уржигдар орой Г.Ганчимэгийг цагдан хорилгүйгээр, гадуур шалгаж байсан юм. Г.Шийлэгдамбыг байцаах 14 хоногийн хугацаанд УПЕГ-аас яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах юм байна. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгана гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж  болзошгүй аж.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна