Узбекистаныг зорих сүүлийн багууд Улаанбаатарт тодорно

2015 оны 11 сарын 11

2016 онд Узбекистанд болох Футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх Зүүн бүсийн тэмцээн 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Уг бүсэд Зүүн бүсэд Монгол, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, ХонгКонгийн багууд багтсан юм.



1999 оноос эхлэн амжилттай зохион байгуулагдаж буй Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээн ийнхүү 14 дэх удаагийн уралдааныг ирэх 2016 онд Узбекистан улсад зохион байгуулахад бэлэн болоод байна. 2005 онд нийт 24 улс оролцож байсан бол 2006 оноос эхлэн шилдэг 16 баг оролцдог уламжлал тогтжээ. Ирэх 2016 онд тивийн футзалын тэмцээнд оролцох эрхийг одоогоор 2 баг аваад байна. Өөрөөр хэлбэл зохион байгуулагч Узбекистан болон аваргын цомыг хамгаалагч Японы багууд эрхээ авсан байна. Ингэж бодохоор урьдчилсан шатны тоглолт хийж байгаа нийт 26 багийн дунд ердөө 14 эрх байгаа гэсэн үг.

Тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг Баруун бүс, Зүүн бүс, Төвийн бүс болон Зүүн өмнөд гэсэн 4 бүсэд хуваасан байна.

Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд Монгол улсад болох бөгөөд зочин багаар:

БНСУ
БНХАУ
ТАЙВАНЬ
ХОНГКОНГ гэсэн оруунд хүрэлцэн ирнэ.

Төвийн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд Туркменистан улсад зохиогдох бөгөөд зочин багаар:

ТАЖИКСТАН
КИРГИЗСТАН
АФГАНИСТАН зэрэг орнууд багтжээ. Дээрх дурьдсан 2 бүсийн багууд энэ сарын 14-19 хооронд тоглолтуудаа хийх болно. 

Баруун бүсийн урьдчилсан шатны тоглолтуудыг Леван улс өөрийн эх орондоо зохиох байгуулсан бөгөөд: 

ЙОРДАН
САУДЫН-АРАБ
БАХРЕЙН зэрэг орнууд зочлон тоглолоо. Ингээд Леван нутагтаа 3 хожил байгуулж ирэх тэмцээний эрхээ авсан бол Йордан 2 хожилтой, харин Саудын-Араб, Бахрейны багууд хоорондоо тэнцсэнээр тус хэсгийн тоглолтууд өндөрлөжээ. 

Харин Зүүн Өмнөд Азийн бүсэд нийт 10 орон багтсан учир тус багуудыг 2 хэсэгт хуваан өрсөлдүүлэхээр болсон. “А” хэсгийн тоглолтуудыг Тайланд улс Бангкок хотноо хүлээн авлаа.

МАЛАЙЗ
ЗҮҮНТИМОР
БРУНЕЙ
СИНГАПУР гэсэн орнууд багтсан бөгөөд 2008, 2012 оны мөнгөн медальт Тайландын баг нутагтаа 4 хожлыг байгуулж хэсгээ тэргүүлэн ирэх жил оролцох эрхээ итгэл төгс авсан бол Малайз, Зүүн Тимор улсын багууд мөн ирэх жилийн эрхээ давхар авлаа.

“B” хэсгийн урьдчилсан шатны тоглолтуудыг Австрали эх орондоо хүлээн авсан. 
ВЬЕТНАМ
МЬЯНМАР
ЛАОС
ФИЛЛИПИН гэсэн орнууд энэ хэсэгт багтан эрхийн төлөө ширүүн тэмцэлийг өрнүүлсэн бөгөөд Австрали хэсэгтээ нэг ч ялагдалгүйгээр Узбекистан улсыг зорих боломжтой болсон байна. Харин удаах байруудад Вьетнам, Мьянмар улсын багууд тус тус багтлаа.


ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна