104 тарвага хураажээ

2015 оны 11 сарын 11

Замын цагдаагийн газраас “Илрүүлэлт” нэгдсэн  арга  хэмжээг аравдугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 10 хүртэл зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны замд Портер маркийн автомашинаас хууль бусаар тээвэрлэсэн 104 тарвага, бичиг  баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг бууг илрүүлж, хураасан  байна.

Сонгинохайрхан дүүргийн замын  цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн  ахлах  ахлагч Д.Батчулуун,  Хамгаалалтын I газрын цагдаа, цагдаагийн  ахлах ахлагч Б.Лувсан-Осор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын  байцаагч Д.Батбаатар, СХД-ийн  цагдаагийн I  хэлтсийн хэв журмын  ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар ажиллажээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна