Х.Цагаанбаатар Самбын ДАШТ-д өрсөлдөнө

2015 оны 11 сарын 11

Марокко улсын Касабланка хотноо арваннэгдүгээр сарын 13-15-нд самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй:

52 кг: Улсын аварга Г.Мөнхбат (Алдар спорт хороо)

62 кг: Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт С.Баяртүвшин (Увс нуур дэвжээ)

74 кг: Дэлхийн аварга Х.Цагаанбаатар (Женко клуб)

Эмэгтэй:

52 кг: Улсын олон удаагийн аварга С.Солонгогэрэл (Алдар спорт хороо)

64 кг: Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Т.Баттөгс (Хүч)

Байлдааны самбо:

74 кг: Улсын аварга Х.Амартүвшин

Мөн албаны хүнээр МСБХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан нар явж байна.

Тэмцээний мэдээллийг Олон улсын самбо бөхийн холбооны www.sambo-fias.org вэб хуудаснаас авч болохоос гадна SPS World (https://www.facebook.com/SPS.channel/) спортын сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна