Германы хүчирхэг удирдагчдын нэг таалал төгслөө

2015 оны 11 сарын 11

 

Баруун Германы экс канцлер Гельмут Шмидт 96 насандаа таалал төгслөө. Тэрбээр Хамбург хот дахь гэртээ өчигдөр /XI.10/ таалал төгссөн байна. Гельмут Шмидт бол Германы хүчирхэг удирдагчдын нэг бөгөөд дэлхийн II дайны дараа эдийн засгийг нуран унахаас сэргийлж чадсан хүн юм. Түүнчлэн тэрбээр Европын валютын системийг байгуулахад хувь нэмрээ оруулжээ.

 

Түүнийг нас барсанд Германы канцлер Ангела Меркель, Европын парламентын ерөнхийлөгч Мартин Шульц,  Европын комиссын дарга Жан-Клод Юнкер, Францын төрийн тэргүүн Франсуа Олланд нар эмгэнэл илэрхийлжээ.

 

Гельмут Шмидт 1972 онд сангийн сайдаар ажиллаж байгаад хоёр жилийн дараа канцлер болж дэвшжээ. Түүнийг канцлераар ажиллаж байх хугацаанд Германы эдийн засгийн болон газрын тосны их хямрал тохиож байв. Түүнчлэн тэрбээр АНУ Баруун Германд дунд тусгалын зайн пуужингаа байрлуулахыг зөвшөөрснөөр эсэргүүцэлтэй тулгарч байжээ.

 

Гельмут Шмидтийн намын тэргүүлсэн улстөрийн эвсэл 1982 онд задарснаар эрх мэдлээ Гельмут Кольд алдсан юм.  

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна