Мөрөн сумын 15 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ

2015 оны 11 сарын 11

Сэтгүүлч:
Хөвсгөл

“Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Мөрөн сумын 13 хорооны амжиргааны төвшин доогуур 15 айл өрхөд иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Тэрээр “Энэ гэр маань баг бүрээс авсан судалгаан дээр тулгуурлан, амьжиргааны төвшин доогуур, олон хүүхэдтэй, өрх толгойлсон ээжүүд, асран хүмүүжүүлэх хүнгүй өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд очиж байгаа юм. Өнөөдрийн бидний бэлэглэж буй энэ өргөө цагаан гэр айл бүрт ая тух, баяр жаргал, инээд хөөр бэлэглэж байгаасай” гэж хэллээ.

Иргэд гэрээ гардаж авахаар ирэхдээ нялх үрээ тэвэрч, өндөр настнууд нь ач зээгээрээ хөтлүүлэн баярын нулимстай, талархлын үгээ хэлцгээж байлаа.

Чингүнжавын талбайд болсон уг үйл ажиллагаанд ИХТ-ийн дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг,  Тамгын газрын дарга Ц.Төмөрбаатар, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх нар хүрэлцэн ирсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна