Тайланд Хятадтай хамтарч цэргийн сургуулилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Тайланд Хятадтай хамтарч цэргийн сургуулилт хийнэ

 

Хятад, Тайландын нисэх хүчнүүд хамтарч анх удаа хамтарсан цэргийн сургуулилт хийх гэж байна. Хоёр орны хамтарсан “Шонхрын дайралт-2015” цэргийн сургуулилт Тайландын “Корат” эзэн хааны нисэх хүчний баазад маргааш /XI.12/ эхэлж, энэ 11 дүгээр сарыг дуустал үргэлжлэх аж.

 

Нисэх хүчний хамтарсан сургуулилт нь хоёр орны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, итгэлцэл, нөхөрлөлийг батжуулах, нэгнээсээ суралцах зорилготой хэмээн Хятадын батлан хамгаалахын сайд мэдээлжээ. Тайландын засгийг барьж буй цэргийн удирдлагууд Хятадтай харилцаагаа зузаатгах болсны нэг илрэл хэмээн ажиглагчид хоёр орны хамтарсан цэргийн сургуулилтыг дүгнэж байна.

 

Тайландын арми өнгөрсөн тавдугаар сард экс ерөнхий сайд Йинглак Чинаватын тэргүүлсэн засгийг түлхэн унагааж, төрийн эргэлт хийсэн билээ. Тайландын армийн төрийн эргэлтийг Барууны орнууд эсэргүүцэж, дипломат харилцаагаа танасан юм. Үүний хариуд Тайландын цэргийн удирдагчид Хятадаас дэмжлэг авахыг хичээж байгаа аж. Харин Бээжингийн хувьд Өмнөд Хятадын тэнгисийн арлын маргаанаас үүдээд Вьетнам, Филиппин, Малайз, Тайвань, Бруней зэрэг Азийн олон оронтой харилцаа муу байгаа юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж