Хөгжлийн банкны захирлыг АТГ-аар шалгуулна

2015 оны 11 сарын 11

Иргэн Б.Цогтгэрэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хандлаа. Тэрээр Хөгжлийн банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй гэж үзэн, шалгуулахаар өргөдөл гаргасан юм байна. Өргөдөлд мөн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн байв. Хөгжлийн банкны дараах гүйлгээг хууль зөрчсөн гүйлгээ хэмээн тэрээр үзжээ. Үүнд

  • 2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6.000.000 төгрөг.

  • 2015-02-06-ны өдрийн "Euromoney Institutional Investor Limited"-д 50.956.102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр

  • 2015-03-23-ны өдрийн "Pricewaterhouse advisory LLC"-д 55.711.880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь.

  • 2015-02-26-ны өдрийн "Интернэшнл инвестмент" банкинд 1.140.199.677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт

  • 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас "Эрдэнэс Оюутолгой" 192.591.000 төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ

  • 2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18.200.000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр

  • 2015-04-03-ны өдрийн "Эрдэнэс Оюу толгой" ХХК 680.496.386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр

  • 2015-06-08-ны өдрийн "International investment bank"-д 1.134.371.250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт

  • 2015-06-11-ний өдрийн Монголбанк 144.786.809.891 төгрөгийн Векселийн төлбөр

  • 2015-06-16-ны өдрийн Монголбанк 1.944.353.401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги

  • 2015-06-16-ны өдрийн Монголбанк 6.193.938.488 төгрөгийн Векселийн төлбөр

  • 2015-07-08-ны өдрийн С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд өгсөн 55.000.000 төгрөгийн ТУЗ-ийн №41 тогтоолын дагуу санхүү дэмжлэг олгосон гүйлгээ

  • 2015-08-05 Standart and Poor's Limited – 168.938.813 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал

  • 2015-09-01-ний өдрийн "Маyer Brown"-д 123.594.797 төгрөгийн ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн үйлчилгээний төлбөр

  • 2015-09-01 өдрийн “Эрдэнэс Оюутолгой” ХХК 622.888.979 төгрөгийн Зээл олголт

  • 2015-09-22-ны өдрийн "Гранд мед" ХХК-д 22.124.500 төгрөгийн 2/469 тоот гэрээ УСҮ-ийн урьдчилгаа төлбөр зэрэг зарлагын гүйлгээнүүд тавигдсан байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна