Заануудын наадам 15-нд Орхон аймагт болно

2015 оны 11 сарын 11

Сэтгүүлч:
Орхон

11.15-нд буюу ирэх ням гаригт Эрдэнэт хотноо Заан цолтнуудын наадам болно. Энэхүү наадам 1997 оноос эхлэлтэй бөлгөө. Тэр үеийн амьд ахуй 100 шахам настай Гомбодагва заанаас эхлэн тэр жил заан цол авсан дархан аварга Г.Өсөхбаяр хүртэлх 28 хүчтэн анхлан цугларч Эрдэнэт хотын  үзэгчдийг хуйлруулан хуруулж нэгэн их том наадмын манлай эхлэлийг тавьж байсан баяр баясгалант цаг мөч саяхан мэт боловч эдүгээ түүх болон үлджээ.

Олон жилийн түүхтэй энэхүү сайхан наадамд улсын заан цолтнууд бүгдээр хүрэлцэн очдог бөгөөд анхны наадмаар босгосон Заан овоондоо мөргөж, энэ цагийн шилдэг залуусынхаа барилдааныг шимтэн үзэж, өөр хоорондоо уулзан учирч баярлан цэнгэдэг уламжлалтай.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна