Л.Гантөмөр сайдыг хүндэт гишүүнээр өргөмжиллөө

2015 оны 11 сарын 11

 

“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” сэдэвт Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний V чуулган өнөөдөр төрийн ордонд болж байна.

 

Чуулганд шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын төлөөлөл болсон шилдэг залуу эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчид оролцон улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачлага, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн, тэдгээртэй хамтран ажилладаг уламжлалтай юм.

 

Чуулганы үеэр МЗЭХ-оос БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг холбооныхоо хүндэт гишүүнээр өргөмжлөв.  Тус холбооноос дөрвөн  жил тутамд залуу эрдэмтэн судлаачдыг дэмжихэд хувь нэмэр оруулсан хүнийг онцолж  хүндэт гишүүнээрээ өргөмжилдөг юм байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн сайд Л.Гантөмөр “Залуу судлаачид маань намайг  эгнээндээ элсүүлж авч байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэнтэйгээ хамт Монголын Улсын хөгжлийн төлөө зүтгэх болно” хэмээлээ. Тэрбээр мөн эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж, мэдлэгт суурилан үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатай гэдгийг чуулганд оролцогчдод хэллээ.    

 

Г.ТУУЛ