Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

2015 оны 11 сарын 11

УИХ-ын чуулган 9.40 цагт эхэлж 10.40 цагт УИХ дахь МАН-ын бүлэг тав хоног завсарлага авах санал гаргасан. Энэ үед УИХ-ын дарга Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болно гэж үзээд нэг цагийн завсарлага өгсөн. Завсарлага авсан нэг цагийн хугацаандаа МАН-ын бүлэг хуралдаж, төсвийн хэлэлцүүлэгт оролцохоор болсон тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Ийнхүү УИХ-ын үдээс хойших чуулган эхэлж санал хураах ажил  үргэлжилж байна.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна