Цэргүүд улаанбурхан өвчин тусчээ

2015 оны 11 сарын 11

Баян-Өлгий аймгийн 100 гаруй цэрэгтэй цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрээс 12 цэргийг тусгаарлан эмчилж байгаа аж. Улаанбурхан өвчнөөр өвчилсөн цэргүүд нь шинэ цэрэг бөгөөд тэдгээрийн биеийн байдал дунд зэрэг байгаа юм байна. ХӨСҮТ-өөс 200 хүн/тун вакцин, 400 хүн тун “А” амин дэмийг хүргүүлээд байгаа аж.

Г.ТУУЛ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна