Хумсны хэлбэрээр хүний зан аашийг тодорхойлох нь

2015 оны 11 сарын 11

Хүний зан ааш, ерөнхий төлөвийн талаар гүн гүнзгий биш ч тун оновчтой дүгнэх олон арга байдаг. 

Энэ удаад бид та бүхэнд хумсны хэлбэрээр тухайн хүний зан аашийг тодорхойлох сонирхолтой аргыг танилцуулж байна. 

1 буюу дөрвөлжиндүү хэлбэртэй, урт хумстай бол: Та үнэхээр романтик хүн юм. Заримдаа өөрийн мэдэлгүй хачирхалтай үйлдэл гаргадаг ч төсөөлөн бодох чадвар тань нилээд өндөр хөгжсөн. Та тун мэдрэг, эмзэг мөн төгс төгөлдөр байдлыг эрхэмлэгч. Та олон хүний төдийлөн анзаарч хардаггүй жижиг зүйлсийг тун гярхай ажиглаж, түүнээс гоо сайхныг мөн олж хардаг. Мөн та бусдыг өөртөө татах онцгой авъяастай, хүмүүс танд сайн ханддаг, танд амархан дурладаг. 

2 буюу хөндлөн хэлбэртэй хумс: Түрэмгий зантай хүн байж болох магадлал тун өндөр. Гэхдээ аливаа зүйлийг гүнзгий бодож, сэтгэж, хүлээн авдаг. Хэдий та түрэмгий зантай ч ихэнхи хүмүүст таны шулуун шударга, нээлттэй зан араншин таалагддаг. Мөн та юу үнэн бас худал болохыг өөрөө маш сайн ялгаж, салгаж мэддэг. Энэ мөн чанар нь таныг бусдад маш сайн зөвлөгөө өгөхөд тусладаг. Та бусдад нялуун, чихэрлэг үгс бус жинхэнэ чин үнэнийг хэлж ойлгуулж чаддаг ховорхон авъяастай хүн юм. 

3 ба 4 буюу бөөрөнхий хэлбэрийн хумс: Та үнэхээр дундрашгүй өөдрөг хүн. Та үргэлж аз жаргал, инээд хөөр цалгисан, бусдад эерэг энерги түгээгч. Мөн та ямар нэг зүйлийг тун содон, бусдаас өөр арга барилаар хийх дуртай. Олонхийг дагаж шийдвэр гаргаж, ямар нэг үйлдэл хийх нь таны хувьд юу л бол.  

5 буюу дөрвөлжин хэлбэрийн хумс: Та маш зоригтой нэгэн. Та төрөлхийн удирдагч байхаар заяагдсан маш эрмэг, зоригтой төлөвийн хүн. Та бусдыг айдгаж, үгэндээ оруулах онцгой чадвартай ба үүнийгээ тун зөв үед нь ашиглаж чадах юм бол, бусдыг та тун чадварлаг өөртөө татах болно. 

6 ба 7 буюу гурвалжин хэлбэрийн хумс: Та тун ухаалаг хүн. Бусад хүн таниас ямар нэг зүйл шаардвал та түүнд маш ухаалаг хариу барьж чаддаг, мөн санаачлагыг гартаа авах чадвартай нэгэн. Та бусад хүмүүсээс түрүүлж шинэ санаа олохдоо гаргууд. Ийм ч учраас хэн нэгэн шинэ хүн таньтай танилцсаныхаа дараа, таныг тун ихээр сонирхож эхэлдэг.

8 буюу зууван хэлбэрийн хумс: Та маш шудрага, үнэнч хүн. Та төрөлхийн бусадтай маш эелдэг харьцах чадвартай ба шаардлагатай үед өөрийн зүгээс бусдад хатуу шаардлага тавьж чаддаг. Мөн та бусдын сайн талыг олж харах дуртай, тийм авъяастай учир бусад хүмүүс тантай өөрт тулгараад буй асуудлаа хуваалцаж, тантай хамт байх дуртай байдаг. Хэцүү бэрх асуудал, цаг үе тохиолдоход та үүнийг даван гарах маш их сэтгэлийн тэнхээтэй нэгэн. 

9 буюу сэлэм мэт хэлбэрийн хумс: Та амьдралдаа яг л сэлэмний ир мэт амьдарч чаддаг хүн. Та маш их дотоод хүсэл эрмэлзэл ихтэй, шаргуу хөдөлмөрлөдөг. Өөрийн зорилго мөрөөдлийг биелүүлэхээс нааш санаа тань амардаггүй. Та ямар ч асуудлаас өөрийгөө тун эвтэйхэн авч гарч чаддаг, бусадтай эв зүйгээ гайхалтай олдог. Таны мөрөөдөл, зорилго гэдэг таныг хөдөлгөгч гол хүч юм. 

Эх сурвалж: www.hiub.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна