Палестин хөвгүүд Израйль харуулыг хутгалжээ

2015 оны 11 сарын 11

 

Палестины 12-13 насны хоёр хүү өчигдөр /XI.10/ зүүн Йерусалимд галт тэргэн дотор Израйлийн харуулыг хутгалж гэмтээжээ. Израйлийн харуул 12 настай палестин хүүг буудаж шархтуулсан бол нөгөөх нь гэмтэж бэртээгүй байна. Тэднийг Израйлийн цагдаа нар баривчлан авч явжээ.

 

Энэ хэргээс хэдхэн цагийн дараа Йерусалимын Хуучин хот руу орох хаалганы ойролцоо Израйлийн хоёр харуулыг хутгалах гэсэн Палестины 37 настай эрэгтэй буудуулж амь үрэгджээ.

 

Сүүлийн нэг сарын хугацаанд өдөр болгон палестинчууд Израйлийн цэргүүдийг хутгалах халдлага гарах болсон байна. Сүүлд гарсан үймээний үеэр Израйлийн аюулгүйн албаны 10, олон тооны палестин иргэд амь үрэгджээ. Зөрчил өнгөрсөн есдүгээр сард Израйлийн эрх баригчид Йерусалимд дахь цогцолборт еврейчүүдийн эрхийг нэмэгдүүлнэ гэх цуурхал тарснаас үүдсэн байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна