Ард нийтийн хурал хийнэ

2015 оны 11 сарын 11

Өнгөрсөн баасан гаригт УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ асуудлаар өнөөдөр ХҮНамаас хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн үндэсний нам нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярьж эхэлсэн цагаас хойш бүх нийтийн хэлэлцүүлэг явуулахгүйгээр өөрчлөлт хийхийг эрс эсэргүүцсэн гэв. Тэд  удаа дараа УИХ-д шаардлага хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл хариу аваагүй гэв. Төр нь иргэдтэйгээ байгуулсан нийгмийн гэрээг ард түмний хэлэлцүүлэггүйгээр дур мэдэн өөрчлөх болсон энэхүү үйл явцыг эсэргүүцэн "Ард нийтийн хурал"-ыг зохион байгуулахаар болсон  хэмээн ХҮНамын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Бат-Оргил мэдэгдсэн  юм. Тэдний үзэж байгаар 2010 оны 12 сарын 23-нд УИХ-аар баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байна гэв. Тус хуулийн наймдугаар зүйлд УИХ нь  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа УИХ-ын бүрэн эрхийг өргөтгөх,  сунгах, өөртөө эрх мэдэл олж авахыг санаачилахгүй хэмээн заасан байдаг гэж мэдэгдэв. 

Харин иргэдийн хэлж байгаагаар "Бид өнөөдөр маш олон эрхээ хасуулж байна. Ядаж Ерөнхийлөгчөө сонгодог байя. Мөн одоо ажиллаж байгаа гишүүдийн зардлаа дийлэхгүй байж ахиж нэмнэ гэдэг утгагүй" гэв. Тэдний хувьд чадвартай цомхон хүмүүсээр төрөө удирдуулахийг хүсэж байна хэмээн ярьлаа.

Ж.ХАТАНБААТАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна