“TTJVCo” ХХК хөдөлмөрийн гэрээний хугацааг 33 сар болгов

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

“TTJVCo” ХХК хөдөлмөрийн гэрээний хугацааг 33 сар болгов

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон компанийн удирдлагууд ажилчддаа илүү  ашигтай шийдвэр гаргуулж чадав. Тус  компанийн Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203 ажилтанд  “ТТJVCо” компанид ажиллах боломж олгоод байсан. Тэдгээр ажилчид өмнө байсан ажлын байрны нөхцлийг дордуулахгүй, цалин мөнгийг нь бууруулахгүй байх нөхцөлтэй гэрээт олборлогчийн санал болгосон ажлын байранд ажиллах юм.

Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу хоёр тал дахин ярилцсаны үр дүнд  “ТТJVCo”-нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг 33 сарын хугацаатайгаар байгуулахаар боллоо. Мөн “ЭТТ”-нь шилжсэн ажилчддаа гэрээний хугацаа дууссанаас хойш ажлын байр олж өгөх талаар дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү шийдвэрийг тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн төлөөлөл  ажилчид болон ҮЭ-ийн гишүүдэд албан ёсоор мэдэгдсэн байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж