Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлнэ

2015 оны 11 сарын 12

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэ өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тооцож бүх нийтээрээ амарч байхаар тогтсон. Өнөөдөр нийслэлд мөрдөгддөг дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд орон нутгийн хилийн боомтууд ажиллахгүй юм.

  • Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
  • Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
  • Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд
  • Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас тус тус болно.

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно. Үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна