Алжаал тайлагч “Соёл”-оор аялахуй

2015 оны 11 сарын 12

Долоо хоног өндөрлөх тийшээ хандсан энэ өдөр алжаал тайлагч “Соёл”-оор аялав. Алжаал тайлагч гэхийн учир нь Монголд анх удаа алжаал тайлах цогц үйлчилгээг нэг дор бүрдүүлсэнд байгаа юм гэнэ. Ингээд “Соёл Веллнес” гэх алжаал тайлахуйн ертөнцөөр аялсан тэмдэглэлээ “Монгол сервис” буландаа оруулахаар шийдлээ.

“Монгол сервис” буланд онцлохын учир нь үйлчлүүлэгч миний хувьд мөнгөө төлсөн болоод ганцхан саун, эсвэл зөвхөн массажинд ороод харих биш, амралтын үйлчилгээг цогцоор нь авч байгаад сэтгэл хангалуун буцсанд байгаа юм. Энд бол 45 мянган төгрөг төлөөд л таксаа авсан бол амралтын ертөнцөд нэг мөр хөл тавилаа л гэсэн үг. Миний хувьд ажлын ядаргаагаа тайлахын тулд нэн түрүүнд душинд орж аваад бассейн руугаа шумбахыг илүүд үзэв. Төгөлдөр хуурын намуухан аяз сонсон, хаа нэг нуг нуг хийх бяцхан охины инээмсэглэлийг харан бүлээн устай бассейндаа умбахад Улаанбаатар хотод байгаагаа ч умартаж орхино. Бассейны дэргэд хоёр ч саун байрлах нь бүр ч чка юм гээч.

Хоёр давхар руу гарвал “Веллнес” гэж нэрлэхийн учрыг утгаар нь мэдрүүлэх хаш чулуу, ягаан болроор урласан гэрүүд байрлана. Чулуун гэр, давсны өрөө, хүчилтөрөгчийн өрөө гээд хүний эрүүл мэндэд хэрэгтэй, дархлаа сайжруулж энерги нөхөх элдэв гэрүүд байрлажээ. Ер нь энд баригдсан бүх гэрүүд өөр өөрийн гэсэн нөлөө, ач холбогдолтой. “Эмэгтэй хүний чулуу” гэж үздэг Ягаан болор чулуун гэрт орлоо. Гэрийн хана, дээврийг болор, тунгалаг, цайвар, чернилэн ягаан чулуугаар алаглуулан шигтгэж урлажээ. Ягаан болор чулууг эрч хүч, энерги нөхөж, биеийн хорыг гадагшлуулж амраадаг гэдэг дээ. Ягаан болор чулуун гэрийн дэргэд Хаш чулуун гэр байрлана. Уулаас хаш чулууг цус төлжүүлж, яс бэхжүүлдэг. Биед хэрэгтэй олон элементийг өөртөө агуулдаг гэж уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг.

Хоёр давхрын үүдний хэсэгт давсны өрөө байрладаг юм байна. Эдний давсны өрөө нь байнгын л хүн ихтэй юм байх. Шалыг давсаар дүүргэсэн өрөөнд орвол гурван амрагч хэвтэнэ. Тэдний хэлснээр бол өнөөдөр харин ч хүн багатай байгаа гэв. Амралтын өдрөөр бол бөөр давсаг гээд дотор эрхтэнд сайн энэ өрөөнд орох амрагчид дугаарлах нь холгүй байдаг аж. Дугаарлахаас ч аргагүй юм. Учир нь давс нь нян, бактери устгахаас гадна хүний бие дэх хорт элемэнтүүдийг гадагшлуулдаг сайн талтай. Ажлын өдрөө алжаалаа тайлахын хүссэн хүний хувьд ашгүй ойчер, дараалалгүйгээр гимлайн улаан давсаар хучигдсан хуурай саунд орсон. Үнэхээр амрагч та эндээс амар тайван амгалан орчныг мэдэрч, ажлын алжаалаа ор тас мартаж чадна гэдгийг үйлчлүүлсэн хүний хувьд онцлон зөвлөе. Харин дизайныг нь эртний хэв маягаар шийдсэн модон байшин дахь хүчил төрөгчийн өрөөнөөс шууд л сэрүүн, нам гүм орчин, тайвшралыг мэдрэх юм байна лээ.

Мэдээж цогц бүтээгдэхүүнийг дагаж, сайн үйлчилгээ шаардагдана. "Соёл Велннес"-ийн тухайд Улаанбаатарт үгүйлэгдсэн үйлчилгээг эрхэмлэж, дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг оруулж ирж, зах зээлээ мэдэрчээ гэж магтъя. Гадны хөгжлийг гайхан, өөрсдийн үйлчилгээгээ шүүмжилдэг бидэнд сайнд нь талархаж, саарыг нь сайжруулах боловсон зан үгүйлэгдэж эхэлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна