“Монгол улсын эрсдэлийн удирдлагын форум - 2015” амжилттай зохион байгуулагдлаа

2015 оны 11 сарын 12

Голомт банк, Мандал женерал даатгал ХХК, Монголын бизнесийн зөвлөл хамтран “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ - 2015”-ыг 2015.11.11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан тус чуулган нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарын эрсдэлийг тодорхойлж, түүнийг даван туулах арга замыг хэлэлцдэг өндөр нэр хүндтэй, нөлөө бүхий арга хэмжээнүүдийн нэг юм.

Форумд оролцогчид улсын хэмжээнд тулгамдаж буй эрсдэлийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах тогтвортой хөгжлийн загварыг бий болгох, тулгарч болзошгүй эрсдэлийг хохирол багатайгаар даван туулах боломжийг эрэлхийлж, харилцан туршлага, мэдээллээ хуваалцдагаараа онцлогтой.

Монгол Улсын Эрсдэлийн удирдлагын форум 2015-ын үеэр:

  • 2016 оны Макро эдийн засгийн төлөв байдал, голлон анхаарах эрсдэлүүд
  • Хямралын үед бизнесийг тогтвортой үргэлжлүүлэх эрсдэлийн удирдлага зэрэг 8 сэдвийн хүрээнд илтгэл тавигдсан юм.

Чуулганы үр дүнд ирэх оны эдийн засгийн төлөв байдлын талаарх таамаг, судалгааг шийдвэр гаргагчдад хүргүүлж байгаа нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах ажлыг үр дүнтэй удирдахад чухал алхам боллоо гэж оролцогчид дүгнэж байна.

Голомт банкны хувьд бизнес эрхлэгчдийн санхүүгийн удирдлагын чадавхийг сайжруулах зорилготой сургалт, зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгч ирсэн төдийгүй тус форумыг тохиолдуулан бизнесийн удирдлагын цогц шийдлүүдийг агуулсан www.sme.golomtbank.com веб сайтыг нээсэн байна.

Энэхүү сайт нь бизнес эрхлэгчдэд санхүү, бизнес төлөвлөлт, маркетинг, борлуулалт, хүний нөөц, эрсдэл, хууль гэсэн үндсэн мэдээллүүдийг өгөхөөс гадна банкны төслийн зээл, гадаад худалдаа, тендер зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаарх зөвөлгөө мэдээллийг өгөх юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна