Хөвсгөл аймагт газар хөдөллөө

2015 оны 11 сарын 12

Сэтгүүлч:
Хөвсгөл

Хөвсгөл аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Цагааннуур суманд /сумын төвөөс баруун зүгт 76 км-т/ өнөөдөр өглөөний 07:34:43 цагт уртрагийн -51058/00//, өргөргийн 98033/00// газар зүйн солбилцолд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгджээ.

Мөн өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд /сумын төвөөс баруун хойд 19 км-т/ 15:26:21 цагт У-47097/00//, Ө-109091/00// газар зүйн солбилцолд 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна