Авто машины хулгай ихэсчээ

2015 оны 11 сарын 12

Авто машин хулгайлах хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 93,7 хувиар өссөн гэж ЗЦГ-аас мэдээлж байна.

2014 онд ийм хэрэг 175 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний арван сард 339 машин алдсан дуудлага иржээ. Хөвсгөл, Архангай, Улаанбаатар хотод машины хулгай их байгаа аж. Архангай аймагт 22, Хөвсгөлд 64, Улаанбаатарт илүү олон машин хулгайлсан тоо байна. Хот дотор Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт "Приус", "Аксент", "Кроун" маркийн машин их алдагдаж байгаа тул иргэд, жолооч нарыг сэрэмжтэй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.

Г.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна