ОХУ-ын жүдочид хамтарсан бэлтгэл хийж байна

2015 оны 11 сарын 12

Жүдо бөхийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх гүрний тоонд зүй ёсоор ордог ОХУ-ын баг тамирчид манай улсад ирээд байна. Тэд энэ сарын 18-ны өдрийг хүртэл хамтарсан бэлтгэл хийж, Азийн цуврал тэмцээнүүдэд оролцох юм. Хоёр орны хамтарсан бэлтгэлийн нээлтийн ажиллагаа өчигдөр Спортын төв ордонд боллоо.

Энэ үеэр Олон улсын жүдо бөхийн холбооны энхтайвны хорооны дарга, Азийн жүдо бөхийн холбооны сахилгын зөвлөлийн дарга Б.Пагва хэлэхдээ “Өнөөдөр(өчигдөр) баяртай үйл явдал болж байна. Дэлхийд хүчтэй өрсөлдөгч нарын тоонд зүй ёсоор ордог олимп, дэлхийн аваргуудыг эгнээндээ багтаасан ОХУ-ын жүдо бөхийн 1-р шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид ирээд байна. Ийм хүчирхэг баг өнөөдөр Монгол улсад ирээд хамтарсан бэлтгэлийг хийнэ гэдэг бол манай жүдочдын амжилт ямар болсныг харуулж байгаа хэрэг юм. Өнөөдөр манай жүдочдын чансаа дэлхийд өндөр байгаа. Сүүлийн чансааг харахад гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нар жиндээ хоёрт бичигдэж байна. Манай жүдочдыг дэлхийд мэддэг боллоо. Энэ үйл явдлаар бид хамтраад ирэх олимпийн наадамд амжилттай оролцох нь чухал болж байна.” гэсэн юм.

Мөн энэ үеэр ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Константин Философенкогийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Сэтгэгдэл маш сайхан байна. Монгол, ОХУ-ын багууд дэлхийд хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Хамтарсан бэлтгэлийг хийж байгаа нь багш, дасгалжуулагч нарт уламжлалт харилцаа сэргэж байгаад талархаж байна. Жүдогийн татамид хэн хүчтэй нь ялдаг. Хэдийгээр бид татамид өрсөлдөгч байх ч дараа нь сайхан нөхөрлөл үүсч жүдогийн гайхамшгийг мэдэрч чаддаг. ” гэлээ.

Монгол, ОХУ-ын шигшээ баг тамирчдын хамтарсан бэлтгэл Спортын төв ордны бэлтгэлийн танхимд энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн: 

Дасгалжуулагч: Хасанби Таов, Сергей Косменин, Константин Философенко

Эмч: Данило Табарчук, Дмитри Клешчев, Игорь Медведков, Сергей Хитрих Тамирчид:

Эрэгтэй баг: Беслан Мудранов, Роберт Мшвидобадзе, Дмитри Куликов, Михайл Пульяев, Камал Хан-Магомедов, Арсен Галстян, Денис Лаврентев, Арби Данилханов, Муса Могушков, Денис Ярцев, Магомед Назмудинов, Алан Хубецов, Сиразудин Магомедов, Иван Воробев, Кирилл Денисов, Кирилл Вопросов, Адлан Бисултанов, Тагир Хайбулаев,

Эмэгтэй баг: Наталья Кондратева, Кристина Румьянцева, Ирина Дольгова, Ирина Заблудина, Пари, Суракатова, Екитрина Валькова, Ирина Газиева, Алена Прокопенко, Алена Качаровская, Анастасия Дмитриева.

Фотог: Mongolian Judo Association

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна