ФУТЗАЛ: Монголын багийн тоглолт 20.00 цагаас болно

2015 оны 11 сарын 13

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд маргааш(XI.14) Буянт-Ухаа спортын ордонд эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд БНСУ, БНХАУ, Тайвань, ХонгКонг, Монгол Улсын шигшээ багууд оролцож байна. Энд өндөр амжилт гаргасан багууд ирэх онд Узбекстанд болох 14 дэх удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах юм. Тэмцээн энэ сарын 14, 15, 16, 18, 19-ний өдрүүдэд өдөр бүрийн 17.00, 20.00 цагуудаас болно. Монголын багийн тоглолт 20.00 цагаас эхлэх бөгөөд үзэгч, хөгжөөн дэмжигч та бүхнийг шигшээ багаа дэмжихийг уриалж байна.

Тоглолтын хуваарь:

XI.14 (Бямба)

17.00 Тайвань-БНСУ

20.00 Монгол-ХонгКонг

XI.15 (Ням)

17.00 ХонгКонг –БНХАУ

20.00 Монгол-БНСУ

XI.16 (Даваа)

17.00 БНХАУ – Тайвань

20.00 ХонгКонг –БНСУ

XI.18 (Лхагва)

17.00 Тайвань – ХонгКонг

20.00 БНХАУ- Монгол

XI.19 (Пүрэв)

17.00 БНСУ – БНХАУ

20.00 Монгол-Тайвань тус тус тоглоно.

Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт- Ухаа спортын ордонд худалдаалж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна