“Рио-2016” олимпийн наадмыг МҮОНРТ шууд дамжуулна

2015 оны 11 сарын 13

Ирэх онд Рио де Жанейро хотод болох зуны XXXI олимпод оролцох Монголын баг тамирчдаа дэмжих Ерөнхий сайдын нэрэмжит, “Олимпийн хөгжлийн дэмжих сан”-гийн цом эх орон даяар аялж эхэллээ. Энэхүү арга хэмжээний нээлт өнгөрөгч мягмар (XI.10) гаригт Спортын төв ордонд болсон бөгөөд энэ үеэр Олимпийн хөгжлийг дэмжих сан, “Рио-2016” олимпийг шууд дамжуулан үзүүлэх Монголын Үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Аяныг олимп, дэлхийн аваргын медальтнууд болон “Рио-2016” олимпийг шууд дамжуулах эрхээ авсан МVОНРТ дэмжиж, цуврал нэвтрvvлэг болгон гаргах аж. Олимпод оролцох баг тамирчдадаа дэмжлэг үзүүлж, хандив цуглуулах тус аян ирэх оны зургадугаар сар хүртэл үргэлжилнэ.

Аян нийслэлийн есөн дүүрэг болон Монгол Улсын 21 аймгийн 331 сумаар аялах уг цом хамгийн түрүүнд анхдагчдын өлгий нутаг Булган, мөн Дорнод, Өмнөговь, түүнчлэн Баянзүрх дүүрэг, тусгай сургалттай Биеийн тамир, спортын дунд сургууль, Монголын банкуудын холбоо гэсэн зургаан байгууллагаар аялах юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна