Инженерийн шугам сүлжээний талаар санал ирүүлжээ

2015 оны 11 сарын 13

Инженерийн шугам сүлжээний талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн санал хүсэлттэй газар дээр нь очиж танилцлаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэгийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Орон сууц нийтийн аж ахуйн газрын ус дулаан дамжуулах төвүүдийн ажилтай танилцлаа.

Энэ үеэр халаалт дулаан, цахилгаан халуун хүйтэн усны талаар иргэд, сургууль цэцэрлэгээс ирүүлсэн санал, хүсэлттэй газар дээр нь очиж танилцаж, айл өрхийн халаалтанд хэмжилт хийж, сургууль цэцэрлэгийн шугам сүлжээний насжилт, доголдол гэмтлийг шалгав.

Мөн халаалт, халуун, хүйтэн ус, бохирын шугам, ус, дулаан дамжуулах төвүүдэд нөөц насос, автомат удирдлагын самбар, ачаалал даах чадвартай цахилгааны тэжээлийн уян кабель, 35 квт-с дээш хүчин чадалтай зөөврийн цахилгаан үүсгүүр болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийннөөцөнд бэлтгэсэн байдал,хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрхэн хангасантай танилцлаа.

Шаардлагатай газруудад мэргэжил аргазүйн зөвлөгөө, хугацаатай үүрэг өгч биелэлтийг нь эргэж хянахаар болов. Харин халаалт, халуун хүйтэн, усны шугамд гэмтэл гарсан газруудыг үзээд шаардлагатай байгууллагуудын инженерийн шугам сүлжээний талаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдтанилцуулахаар боллоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна