Мустафа Кемал Ататуркийн гэгээн дурсгалыг хүндэтгэв

2015 оны 11 сарын 13

Бүгд Найрамдах Турк Улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататуркийн гэгээн дурсгалын 77 жилийн ойн хүндэтгэлийн ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Тус Элчин сайдын яаманд зохион байгуулагдсан ёслолын ажиллагаанд Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА-ийн удирдлагууд болон М.К. Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургуулийн багш, сурагчид, Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн Түрэг судлалын тэнхимийн оюутнууд мөн оролцлоо.

Мөн энэ өдрийг тохиолдуулан 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19:00 цагт Туркийн кино найруулагч Бурак Ариелийн бүтээл "Турк паспорт" баримтат киног "Тэнгис" кино театрт үнэ төлбөргүй үзүүллээ. Тус киног Турк Улсад төгссөн оюутны төлөөлөл, М.К. Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургуулийн багш, сурагчид зэрэг олон арван хүн үзэж сонирхлоо. Үүний зэрэгцээ Туркийн уран сайхны кинонуудыг энэ долоо хоногт зарим телевизийн сувгаар дамжуулан олны хүртээл болгож байгаа юм байна.  

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна