«Исламын улс» Орост занал хийлээ

2015 оны 11 сарын 13

Фото: AP

 

Исламын улс бүлгийнхэн Орост занал хийсэн бичлэгийг сүлжээгээр тараалаа. Бичлэг нь орос хэл дээр хийгдсэн бөгөөд “Удалгүй маш удалгүй цусан далай урсана” гэжээ.

 

Есдүгээр сард террористууд Кавказад дайнаа өргөжүүлнэ. Чеченийг эзлэн халифатын улс байгуулна гэв.

 

Ислам улс бүлгийн хээрийн дарга Тархан Батирашвили гэх Омар аш Шишани нэрээр алдартай нэгэн хэдэн мянган исламчуудтай Орост очин Москвагаас өшөө авна гэж байна.

 

Есдүгээр сарын 30-наас Оросын нисэх хүчин Сирийн нутаг дэвсгэрт байлдааны ажиллагааг террористуудын эсрэг явуулж ирэв.

 

Исламын улс бүлгийнхэн өнгөрсөн оны зун Сири, Иракийн нутагт их хэмжээний нутаг дэвсгэрт хяналтаа тогтоож, тэнд халифатын улс гэдгийг тунхаглажээ. Оросын Холбооны Аюулгүй байдлын хорооны мэдээгээр Ислам улс бүлгийн 50 дайчид Сирид, 30 мянган дайчид Иракт байлдаж байна. Тэдний эгнээнд 2,5 мянган оросууд нэгджээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна