Сирийн цэргийнхэн нэгэн зартай этгээдийг устгажээ

2015 оны 11 сарын 13

Мохаммад Хамдуш

 

Сирийн арми Алеппо мужид Кокто толгой авагч (Kokeeto the Beheader) гэсэн хочтой алуурчны бүлгийг устгасан байна.

 

Мохаммад Хамдушийн (Mohammad Hamdoush) бүлгийг Сирийн армийн “Барс” гэх ангийнхан устгажээ.

 

Al Masdar News сонинд өгүүлснээр Кокито цаазын ял гүйцэтгэлээ бичлэгт буулгаж алдаршжээ. Тэрээр Сирийн олзны цэргийнхнийг цаазалсан байна. Тагнуул хийсэн гэж таван сири хүний толгойг тасдаж байгаа түүний бичлэг сүлжээгээр тарсан юм.

 

Исламчуудын гаргасан мэдээллийн дагуу Хамдуш Мароккод төрсөн ба Сирид өнгөрсөн онд очин аллага хийх болжээ. Тэрээр Сирид нутаг нэгтэн эмэгтэйтэй гэрлэсэн ч хуримын бэлэг түүнд амиа золиослогчийн тэсрэх төхөөрөмжтэй бүсийг бэлэглэж байжээ. Тэд амь үрэгдсэн ч найман сартай хүү нь үлджээ.

 

“Исламын улс” бүлэглэлд олны өмнө толгой огтлон цаазлах айдасыг явуулдаг бөгөөд цаазлагч нар нь хэвлэлийн баатрууд болдог. Алуурчдаас Жихади Жон гэх Мохаммед Эмвази ихээхэн алдартай болсон юм. Түүний толгойг АНУ-д 9,4 сая ам.доллараар үнэлжээ. Тэрээр Англид эргэн очоод хүний толгой авах үйлдлээ үргэлжлүүлнэ гэж хэлсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна