Хавдрын эсрэг аянд нэгдсэн хүмүүст баярлалаа

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Хавдрын эсрэг аянд нэгдсэн хүмүүст баярлалаа

"Цензургүй яриа-Хавдрын эсрэг" аян Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг дуусгах, эрт оношилгооны компьютер томографитай болоход хэрэг болох 4.5 тэрбум төгрөгийг 2016 оны улсын нэгдсэн төсвөөс хассан байсныг буцааж суулгахын төлөө ажилласан нь амжилтанд хүрсэнийг УИХ-ын дарга З.Энхболд өөрийн биеэр сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд дуулгаад байсан.

Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг их хэмжээний авлига авсан хэргээр АТГ-аас энэ сарын 04-нд баривчилсан. Энэ үеэр УИХ-ын чуулганы хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэж байх үед салбарын сайд нь байхгүйд сэтгүүлч бүсгүй харамсаж байгаагаа твиттэр хуудсаар бичиж байсан билээ.

Өнгөрсөн өдрүүдэд/11,10-11/ УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн тухай хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг дуусгах, эрт оношлогооны компьютер томографитай болоход хэрэг болох 4,5 тэрбум төгрөгийг 2016 оны улсын нэгдсэн төсөвт баталжээ.

"Цензургүй яриа-Хавдрын эсрэг" аяныг эхлүүлсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан талархсан сэтгэлээ аянд нэгдсэн хүмүүст хүргэж байлаа.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж