АНУ-д тамхины эсрэг хуулийг хэлэлцэж байна

2015 оны 11 сарын 13

 

АНУ-ын төрийн захиргааны байруудад тамхи татахыг хориглох тухай саналыг орон сууцжуулалт, хот хөгжүүлэлтийн агентлагаас (HUD) гаргажээ. Энэ нь хүмүүсийг дам тамхидалтаас хамгаалж, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах мөнгийг хэмнэх зорилготой аж. Хууль санаачлагчдын мэдээлснээр хуулийн хүрээнд 760 мянга гаруй хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг 153 сая ам.долларыг хэмнэх боломжтой гэнэ. Дам тамхидалт нь өндөр настан болон хүүхдүүдэд ялангуяа амьсгалын замын өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд хор учруулдаг байна.

 

Тамхины эсрэг хууль батлагдсанаар АНУ-ын төрийн захиргааны байр болон түүний эргэн тойрны найман метрт тамхи татахыг хориглох гэнэ. Энэ хууль АНУ-ын парламентаар хэлэлцэгдэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хугацаа нь 2017 он аж.

 

Гэхдээ АНУ-ын 3100 гаруй төрийн захиргааны агентлаг 2009 оноос хойш өөрсдийн санаачилгаар тамхигүй орчныг бүрдүүлж эхэлсэн байна. Харин хууль батлагдсанаар 228 мянга гаруй төрийн үйлчилгээний байранд тамхи татахыг хориглох гэнэ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна