Төсвийн байнгын хорооны хурал хойшлов

2015 оны 11 сарын 13

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшиллоо. Ингэснээр байнгын хорооны хуралдааныг 12 цагт эхлүүлэхээр дахин цаг товлолоо.

Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх ёстой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14 цагт зарласан байгаа бөгөөд ирэх оны төсвийн хуулийн төслийг батлах чиг барьж буй. Хуулиараа УИХ ирэх оны төсвийн хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ өнөөдөр багтаан ирэх оны төсвийн хуулийн төсөл, түүнтэй холбоотой хуулийн төслүүд, мөн ирэх оны Мөнгөний бодлогыг батлах шаардлагатай болж буй юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж 2016 онд баримтлах Мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна