Мусульман эмэгтэй үзэн ядагчдадаа “талархав”

2015 оны 11 сарын 13

Австралид амьдардаг Сьюзан Карлэнд гэх мусульман шашинт эмэгтэй “Твиттер” сүлжээгээр өөрийг нь доромжилж, хараан зүхсэн жиргээ бүрд нэг ам.долларыг ЮНИСЕФ-т хандивлах амлалт өгчээ. Тэрбээр ийм амлалт өгснөөс хойш хоёр долоо хоногийн дараа ЮНИСЕФ-т 1000 ам.долларыг хандивласан байна. Өөрөөр хэлбэл түүний хүүхдийн санд хандивласан мөнгөн дүн үзэн ядагчдаас ирсэн жиргээг илтгэх юм. Сьюзан Карлэнд Твиттер хуудсандаа “Би үзэн ядалтаар дүүрэн жиргээ бүрд нэг ам.долларыг хандивлаж байна. Ойролцоогоор 1000 ам.долларыг хандивлалаа. Энэ хүүхдүүдэд хэрэгтэй, баярлалаа үзэн ядагчдаа” хэмээн жиргэсэн байна.

Австралийн их сургуульд багшилдаг Сьюзан Карлэнд Твиттерт 9000 орчим дагагчтай аж.

“Gallup”-ын хийсэн судалгаагаар Их Британи, АНУ зэрэг Барууны орнуудад мусульман шашинт иргэдийн 60 хувь нь бусадтай адил эрх тэгш ханддаггүй гэж үздэг гэнэ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE CHRISTIANS SCIENCE MONITOR

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна