Туялзуур сэлэмний хотын АШТ-үүд нэгэн зэрэг явагдана

2015 оны 11 сарын 13

Монголын туялзуур сэлэмний холбооноос энэ амралтын өдрүүдэд хотын аварга шалгаруулах тэмцээнүүдийг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн нь Орхон аймаг, Багануур дүүрэг, Улаанбаатар хотод нэгэн зэрэг болно. Тодруулбал маргааш  Орхон аймгийн (Хангарьд спортын ордонд), Багануур (Уурхайчин спортын ордон), нөгөөдөр Улаанбаатар (Хаан банкны театрт, 10.00 цагаас) хотноо болох юм. Хотын аварга шалгаруулах тэмцээнүүдээс шалгарсан Эрдэнэт, Багануур хотын тус бүр 4 эрэгтэй, 2 эмэгтэй, Улаанбаатар хотын 8 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин ирэх сард төгсгөлийн "Гран при" тэмцээнд оролцоно. Энэхүү оны төгсгөлийн тэмцээн 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо болох юм байна.

Тэмцээний хуваарь:

XI.14 (Бямба)- Орхон, Багануур

XI.15 (Ням)- Улаанбаатар хот ("Хаан" банкны театрт, ) тус тус болно.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна