Ан Сан Су Чийн намд олонх болоход хоёр суудал дутав

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чийн намд олонх болоход хоёр суудал дутав

 

Мьянмарын сөрөг хүчний гол хүчин болох Ан Сан Су Чийн нам олонх болоход хоёр суудал дутуу байна. Мьянмарын сонгуулийн хорооноос мэдээлснээр Ан Сан Су Чийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын дээд, доод танхимд нийт 327 суудал авсан байна. “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам олонх болохын тулд 329 суудал авах ёстой байв. Ан Сан Су Чийн нам олонх болсноор шинэ ерөнхийлөгчийг сонгоход хангалттай хүчтэй болох юм. Одоогоор Мьянмарын сонгуулийн хороо сонгуулийн нэгдсэн дүнг хараахан зарлаагүй байна.

 

Мьянмарт 25 жилийн дараа өнгөрсөн ням гаригт анх удаа чөлөөт сонгууль явагдсан юм. Сонгуульд Ан Сан Су Чийн нам ялалт байгуулах бүрэн итгэлтэй байгаа юм.

 

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж