Бараа өрөгч роботод ажлын байраа алдаж байна

2015 оны 11 сарын 13

Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд робот ажилчдын эзлэх хувь ирэх жилүүдэд улам нэмэгдэх тооцоог гаргаад байгаа. Хүнд үйлдвэрүүдийн дийлэнх ажлын байранд роботууд ажиллаж эхлээд буй энэ үед энгийн үйлчилгээний салбарт нь робот ажилчид нэмэгдэж эхэлжээ.

Үүний нэг нь томоохон супермаркетуудын бараа өрөгчөөр робот ажиллаж эхэлсэн байна. Робот бараа өрөгч нь тохируулсан программын тусламжтайгаар бараануудыг зөөвөрлөн, лангуун дээр байрлуулж, хугацаа нь дууссан барааг лангуунаас буулгах зэрэг ажлуудыг гүйцэтгэх гэнэ.

Одоогоор Хойд Америкийн хэд хэдэн дэлгүүрт энэхүү робот бараа өрөгчийг туршиж эхлээд байгаа юм байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна