Ан Сан Су Чийн нам яллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чийн нам яллаа

 

Мьянмарын сөрөг хүчний гол хүчин болох Ан Сан Су Чийн нам парламентын хоёр танхимд нийт 348 суудал авснаар ялалт байгууллаа. Ан Сан Су Чийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентад олонх болохын тулд 329 суудал авахад хангалттай байв. Мьянмарын сонгуулийн хороо санал хураалтын нэгдсэн дүнг гаргаагүй байгаа ч Ан Сан Су Чийн нам ялалт байгуулсан нь тодорхой боллоо. Мьянмарын парламентын бүх суудлын дөрөвний нэгийг армиас нэрлэж, үлдсэнийг нь холимог системээр сонгодог юм.

 

Мьянмарт 25 жилийн дараа анх удаа өнгөрсөн ням гаригт ардчилсан сонгууль явагдсан юм. Сонгуульд улс төрийн 91 намын 600 мянга гаруй нэр дэвшигчид оролцжээ.

 

Өмнө нь 1990 онд болсон олон намт анхны сонгуулиар "Ардчиллын төлөөх үндэсний Лиг" үнэмлэхүй ялалт байгуулсан боловч цэргийн дэглэм ялалтыг нь хүлээн зөвшөөрөөгүй юм.

 

 

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж