Эдийн засгийн өсөлт 2.5 хувьтай

2015 оны 11 сарын 13

2015 оны эхэнд 4.3 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн сард 2.5 хувьд хүртэл буурсан талаар өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Он гарсаар эдийн засгийн өсөлт 4.3-иас доошилсоор өнөөдөр 2.5 дээр иржээ. Ингэснээр 2015 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт таамагласнаасаа доогуур үзүүлэлттэй гарах магадлалтай талаар судлаачид хэлж байна. Эдийн засагчдын зүгээс энэ байдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалт 12 пунктээр буурсан, мөн бизнесийн орчин таагүй, хумигдмал байгаатай холбон тайлбарлалаа.

Харин 10 дугаар сарын 2.5 хувийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын өсөлт нөлөөлжээ. Мөн уул уурхайн салбарын зарим өсөлт нөлөөлсөн гэж мэдээлсэн юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна