“ЭТТ”-ын гүйцэтгэх захирлыг чөлөөлжээ

2015 оны 11 сарын 13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатаасан. Тэгвэл энэ асуудлаар Уул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр нар мэдээлэл хийлээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид  хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүтцийн өөрчлөлт хийхийг эсэргүүцэж өөрийгөө шатаахыг оролдсон харамсалтай хэрэг гарлаа. Тиймээс  Ерөнхий сайд холбогдох албаны хүмүүсийг яаралтай цуглуулж, энэ асуудлаар үүрэг даалгавар өгсөн. Эрүүл мэнд спортын сайдыг түр орлон гүйцэтгэж байгаа, Шадар сайд Ц.Оюунбаатарт өөрийгөө шатаахыг завдсан иргэний эрүүл мэндэд анхаарал тавихыг даалгасан. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардлагатай мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргуулахаар боллоо. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлж, "Эрдэнэс Монгол" хувьцаат компанийн Хууль эрхзүйн асуудал хариуцсан захирал Т.Билгээг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор боллоо” гэв.

 Г.ТУУЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна